Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй Оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Д.Баярсайхан Eвропын сэргээн босголт хөгжлийн банк суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

 

Д.Баярсайхан Eвропын сэргээн босголт хөгжлийн банк суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайхан Монгол дахь Eвропын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-ны шинээр томилогдсон суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр хоёр тал одоо хэрэгжиж буй зарим төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал бодлоо солилцлоо. Тухайлбал, “Монгол Улсын банк бус санхүүгийн байгууллагуудын эрх зүйн орчныг дэмжих төсөл”-ийн хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төслийг боловсруулсан бөгөөд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах чиглэлд хамтарч ажиллах болон “Тогтвортой хөгжлийг дэмжих Ногоон хөрөнгийн зах зээлийг урамшуулах бодлогын загвар ба зөвлөмжийн тухай” төслийн талаар санал солилцсон юм. Суурин төлөөлөгч Ханнес Такач энэ үеэр банкны салбарын шинэчлэлийн хүрээнд буюу банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, урт хугацаанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлд санал солилцлоо. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар буюу эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар хоёр тал санал нэгдэв.  

Хорооны дарга Д.Баярсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүн санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийллээ. Тухайлбал, 2018-2020 онд хэрэгжсэн “Монгол Улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратеги” техник хамтын ажиллагааны хүрээнд үнэт цаасны төлбөр тооцооны төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчим, Т+2 горимыг амжилттай нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээлд оролцогчдын арилжааны шимтгэл, зардал буурч, зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцох таатай нөхцөл бүрдсэн гэдгийг онцолсон.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг цахимжуулах үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Хороо үйл ажиллагаагаа зохицуулагч байгууллага болон үйлчлүүлэгч, харилцагчдад шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор өөрийн онцлогт тохирсон цахим шилжилтийн томоохон цогц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулаад энэ чиглэлд хамтарч ажиллах талаар хоёр тал санал бодлоо солилцсон бөгөөд суурин төлөөлөгч Ханнес Такач цаашид ч хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан