Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
“Алтны магнат” Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт хорих ял оноолоо

“Алтны магнат” хэмээн нэгэн цагт нэрийдэж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон Х.Даржаа нарт холбогдох, бусдыг залилан мэхэлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүхээс Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсон юм. Ингээд Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад таван жил зургаан сар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэжээ.

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын хувьд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдол ганц энэ биш.

Ц.Мянганбаярын хувьд Орхон голыг бохирдуулсан хэрэгт гүйцэтгэх захирал У.Даш тэргүүтэй 50 гаруй хүний хамт шалгуулж, нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн билээ. Үүнээс хойш “Монгол газар” ХХК-ийнхаа дампуурлыг 2015 онд зарласан бөгөөд тус компани нийгмийн даатгалд 10, Монголбанканд 30 гаруй, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн өртэй хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан юм.

Х.Даржаа өмнө нь бас бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж, хорихоос суллагдсан нэгэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан