Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Шинжааны асуудлаар өрнөдийн орнууд Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авлаа

АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад улсууд Шинжааны бүс нутагт хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан Хятад улсын зарим албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ зарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа анх удаа Бээжингийн эсрэг Өрнөдийн холбоотнуудтайгаа хамтарсан хориг зарласан нь энэ юм.

Шинжааны бүс нутагт Хятадын засгийн газар системтэйгээр хүний эрхийг зөрчиж буйг баталсан баримт нотолгоо улам нэмэгдэж байгааг дээрх улсуудын гадаад хэргийн яамд мэдэгджээ.

НҮБ болон хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнөөдөр Шинжаанд нэг сая орчим муслим үндэсний цөөнхийн төлөөлөл тусгай хорих ангиудад хоригдож байгаа гэдэг.

Хоригдлуудыг эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, үргүй болгох ажиллагааг эрх баригчид зохион байгуулдаг гэсэн мэдээлэл бий.

Харин Хятадын засгийн газар тэдгээр байгууламжуудыг экстремист үзлийн эсрэг боловсрол олгох зориулалттай гэж тайлбарлаад хүний эрх зөрчигдөж буй гэсэн мэдээллийг эрс няцаадаг.

Өчигдөр Европын Холбоо хамгийн түрүүнд Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны дөрвөн өндөр албан тушаалтан, нэг байгууллагын эсрэг хориг зарлажээ. Дараа нь Их Британи, Канад улсууд ижил арга хэмжээ авсан байна.

Харин АНУ-ын засаг захиргаа Шинжааны Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны захирал Чэн Миньгуо, тус байгууллагын өөр нэг өндөр албан тушаалтан Ван Жүнзэнь нарыг хар жагсаалтдаа оруулжээ.

Өчигдөр бас Австрали, Шинэ Зеланд улсуудын засгийн газар өрнөдийн орнуудын авсан арга хэмжээг дэмжиж, Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаад харамсал илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна.

Худалдааны том түнш Хятад улстай сөргөөцөлдөхөөс зайлсхийх бодлого баримталдаг байсан Европын Холбоо 1989 оны Тяньаньмэний хэрэг явдлаас хойш Бээжингийн эсрэг анхны томоохон хориг зарлаж байгаа нь энэ юм.

Өчигдрийн арга хэмжээний хариуд Хятад улсын засгийн газар Европын хууль тогтоогчид, судлаачид, дипломат байгууллагуудын эсрэг мөн хориг зарлажээ.

Европын Парламент дахь Хятад улсыг хариуцсан төлөөлөгчдийн ахлагч, Германы улс төрч Райнхард Бутикофер хоригт орсон хамгийн өндөр албан тушаалтан болсон байна.

Хоригт багтсан хүмүүс Хятад улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, хамтарсан үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй болж байгаа юм. Тэднийг Хятад улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулсан гэж Бээжингийн тал буруутгажээ.

 

Эх сурвалж: Reuters

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан