Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Л.Оюун-Эрдэнэ: "Байдал дээрдэхгүй бол IV/5-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтооно"

Засгийн газрын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол IV/5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ эрт хэлэх нь зүйтэй" гэв. 

Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 200 давж байгаа ч Ерөнхий сайд одоогийн “улбар шар” зэрэглэлийн түвшинд байж болох бүх арга хэмжээг авч, эдийн засгийг нээлттэй байлгахыг хичээж буйгаа илэрхийллээ. Эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоо гэхээсээ илүү хатуу хөл хорио тавигдвал өсөлтийн цикль унана гэж тайлбарлаж байгааг дурдав.

Мөн "Эдийн засгаа сэргээхийн тулд иргэд болон засгийн газар бүгд нэгдэж зүтгэх шаардлагатай байна. Бид илүү үйлчлэгч удирдагч болох ёстойг төрийн алба хаагчид ойлгох хэрэгтэй. Мэдээллийн зөрүүтэй байдлаас нь болж иргэдийг даапаалж, загнаж хандах хэрэггүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно гэж ойлгох хэрэгтэй" гэв.

1 Сэтгэгдэл
Нэг сая төгрөгөө өгөөд тэр хориогоо хий чадахгүй бол битгий ард түмэнд садаа бол
Хамгийн их уншсан