Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ЭМЯ: УЛААНБААТАРТ 176, ОРОН НУТАГТ 47 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

 ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 салбар лабораториудад нийт 12605 шинжилгээ хийгдсэнээс 218 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5610 боллоо.  Үүнээс 70,3 хувь буюу 3947 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч гарсан байна.  

Шинэ халдварын 218 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 5074 боллоо. 

Шинэ халдварын 176 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 4650 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт 10, Өвөрхангайд 27, Төв аймагт 5  тохиолдол тус тус бүртгэгдлээ. Орон нутгийн нийт өвчлөл 424 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэгт  нийт  1367 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 4, хүнд 18, хүндэвтэр 207, хөнгөн 1138 хүн байна.

Асуулт, хариулт


-Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн вакцинжуулалтын паспорт олгох тал дээр бид ярилцаж байна. Одоогийн байдлаар Emongolia.mn дээр англи, монгол 2 янзаар гарч байгаа. Үүнийг сайжруулахаар ажиллаж байна. 

-Вакцины эхний тунг хийлгэсэн эмэгтэй дааврын эм ууж болох уу гэж асуусан. Үүнд хэрвээ тухайн хүн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмсний эхний гурван сард нөлөөлөх нөлөө одоогоор судлагдсан зүйл байхгүй байгаа учраас болгоомжтой хандахыг зөвлөдөг.  Ер нь жирэмсний эхний гурван сард ямар нэг вакциныг хийлгэхгүй байхыг зөвлөж байна. 

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс одоогийн байдлаар албан ёсоор Орос вакцин оруулж ирж дархлаажуулалтад ашиглаагүй байгаа. Хувийн хэвшил тодорхой хэмжээний вакциныг оруулж ирсэн бөгөөд өөрсдийнхөө шугамаар вакцинжуулах ажлыг зохион байгуулаад явж байгаа. Манай улс дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын  "Спутник-V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөөд явж байгаа.  

-ДЭМБ-аас Астразенека вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болохыг зөвлөсөн. Бусад вакцины хувьд дунджаар дөрвөн долоо хоног байгаа. Эдгээр товлолын дагуу хийгдэнэ. Вакцины дараагийн тунг өөр вакцинаар хийж болох уу гэж асуулаа. Манай улсын хувьд тухайн вакциныг хийнэ. Олон улсад хоёр өөр вакцин хийх эмнэлзүйн туршилтууд явагдаж байгаа учир тодорхой хариуг тухайн үед нь хэлье. 

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд орон нутагт 10 газарт ПГУ шинжилгээг авч байгаа.  Орхон, Дархан-уул, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дорноговь, Замын-Үүд, Увс, Хөвсгөл, Архангайд тус тус шинжилгээг хийж байна. 

-Манай улсын хувьд шүлснээс сорьц авдаг шинжилгээ нэвтрээгүй байгаа. Нярай хүүхдээс шинжилгээ авахдаа тусгай уян бамбар ашиглан амны хөндий, хоолойгоос сорьц авч байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан