Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Монгол Улсын энхийг сахиулагчид НАТО-ийн медалиар шагнууллаа

 

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XII ээлжийн бие бүрэлдэхүүнд НАТО-ийн медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тус ажиллагаанд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагч, генерал Аустин Скотт Миллер оролцсон бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Би АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаах хугацаандаа олон ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэж байна.

Монгол цэрэг тавигдсан үүргийг сахилга, зохион байгуулалтын өндөр түвшинд мэргэжлийн ур чадвартайгаар гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтэд эргэлздэггүй гэдгээ онцлон тэмдэглэмээр байна.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр, “Монгол цэргийн өдөр”-өөр танай цэргийн багийн бүрэлдэхүүнтэй уулзах завшаан тохиолдсонд би баяртай байна. Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяр”-ын мэндийг хүргэе” гэсэн юм.

Ийн тэрбээр өөрийн нэрэмжит шагналаар хошууч Х.Ууганбаатар, дэслэгч Т.Мөнхболд, ахлагч Э.Цэдвээ, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нарын 11 цэргийн алба хаагчийг шагнаж, дурсгалын медалион хадгалуулжээ.

Мөн Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний командлагч, бригадын генерал Олли Браун Шинэ Кабул Баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадварт эргэлзэхгүй байна.

Та бүхний явуулж байгаа цэргийн сургалт бэлтгэл бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байгааг олон удаа харлаа. Та бүхнийг үүрэг гүйцэтгэж байхад эвслийн цэргийн хүчний бүрэлдэхүүн тайван амарч байдаг.

Өнөөдөр та бүхэнд “Умард Атлантын гэрээний байгууллага”-ын медалийг гардуулан өгч байгаадаа баяртай байна. Энэ бол та бүхний ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс өнөөдрийг хүртэл хийсэн зүйлийн тань үнэлэмж бөгөөд цаашид албаа нэр төртэй хаах урамшуулал юм” гээд баярын мэнд хүргэлээ.

Баярын арга хэмжээний хүрээнд АНУ-ын генерал Аустин Скотт Миллер, ахмад Жесика Миллер, сургагч ахлагч Жуан Рестрепо болон АНУ-ын офицер, ахлагч, ажилчдад цэргийн багийн удирдлага дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан