Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Ховд аймагт нэг тохиолдол батлагдлаа

 

Ховд аймагт “Ковид-19”-ийн нэг тохиолдол батлагдлаа

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа. 

Тус аймгийн Жаргалант сумын иргэн О нь өчигдөр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд халуурч ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. Түүнээс PCR-ийн шинжилгээ авахад эерэг гарсан хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

-03 дугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.

-Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу 03 дугаар сарын 29-ний 22 цагаас 04 дүгээр сарын 02 хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг,

-Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,

-Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг,

-Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан