Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Ж.ЭНХБАТ: ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ САЙТАР БАРИМТЛУУЛАХЫН ТУЛД ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧУУЛАХААР БОЛСОН

 

Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад  энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ?

-Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм. Мөн Тээврийн цагдаагийн албанд QR кодтой холбоотой маш их гомдол ирж байлаа. Үүнээс болж үл ойлголцол үүссэн. Үүнийг хөнгөн байдлаар шийдэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, хөл хорионы дэглэмийг нарийн баримтлахын тулд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой иргэдийн машин гэхэд л 51 мянга байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл болж байгаа.

-Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал өмнөх хөл хорионоос хэдэн хувиар буурсан бэ?

-17:00 цагийн мэдээг харахад 33 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь гэсэн үг. Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна.

-Иргэд тэгш, сондгойгоор зорчихтой холбоотой санал, хүсэлт гаргаж байна уу?

-Манай алба хаагчдад ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан