Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
Өнгөрсөн 24 цагт ковидоор 1311 хүн халдвараар өвчилж, хоёр хүн нас барсан байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад 10431 хүнд хийгдсэн шинжилгээнээс 1311 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 24195 боллоо.  Үүнээс  12860 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 459 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 51 боллоо.
- 75 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд онош батлагдаж яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хэвтэж коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа
- 81 настай эрэгтэй Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа

Шинэ халдварын 1311 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 23621 болоо. 

Шинэ халдварын 1214 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 20857 боллоо. Орон нутагт 97 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2762 боллоо.  Увс аймагт 1 /19/,  Сэлэнгэ аймагт 1 /354/, Завхан аймагт 14 /35/,  Хэнтий аймагт 4 /50/, Ховд аймагт 2 /182/,  Төв аймагт 7 /530/,  Дархан-Уул аймагт 61 /364/, Орхон аймагт 4 /312/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  3520 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 63, хүнд 253, хүндэвтэр 926, хөнгөн 2278 хүн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан