Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Б.Жаргалсайхан архичдын асуудлыг шийднэ

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа зэрэг нөхдүүд Архитай тэмцэнэ гэж зарлаж байна. Аль ч Засгийн газар архитай тэмцээд амжилтанд хүрч байгаагүй юм. Чингис хаан хүртэл архины зохистой хэрэглээг сануулж Цэцэн Хубилай архинд хөлчүүрч эртний Грек Ром архитай тэмцэж буруудсан түүх бий.

Америкчууд архийг эсрэг хориг тавиад гэмт хэрэг, мафийн бизнес болгож байсан. Архийг хориглох, үнэ нэмэх тусам нэр хүнд нь өсдөг, шаг гардаг, бэлэг болдог бүтээгдэхүүн шүү дээ. Харин ч эсрэгээрээ хямд, цэвэр уснаас ч ашиггүй бизнес болговол спиртны үйлдвэрүүд багассана. Тэрбум хүн амтай Энэтхэг архины маш бага хэрэглээтэй, архи хямд, нэр хүнд муутай байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа галзуурсан мэт үйлдвэрүүдэд шахалт үзүүлж байхын оронд архинд донтсон, хамаарал бүхий иргэдээ эмчлэх, зав багатай ажил хөдөлмөртөө болгох санал гаргах нь зөв болов уу.

Архийг хориглохоор хар тамхины хэрэглээ нэмэгддэг, ямар нэг хэлбэрээр мансуурдаг олон улсын түүхэн сургамж бий Сая карантины үеэр интернэтээр архи зараад эхэлсэн байна. Архийг зүхэх амархан ч архинд толгойгоо мэдүүлсэн иргэнтэйгээ тулж харьцаад юунаас донтов гэдгийг анзаар. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Архинд ордог этилийн спиртийг багасгах, донтуулах чанарыг байхгүй болгох хэрэгтэй" гэлээ. Энэ бол 100 хувь дэмжмээр санал. Монголд үйлдвэрлэж буй архинууд донтуулдаг, шууд ухаан алдуулдаг гэх гомдлууд байдаг.

Бүр шартуулдаггүй гээд толгойны эм шиг зүйл хийсэн гэх мэдээлэл ч байдаг юм. Д.Сарангэрэл болоод эрдэмтдийн хэлээд байгаа шиг донтуулдаг, согтоодог бодисыг аваад хаячихвал архинд хэн толгойгоо мэдүүлэх юм вэ. Хямд үнэтэй, бага градустай ус цэрийтлээ залгилчихаад "Уг нь би агсам тавья гэж бодсон юм" гээд орилоод явна биз дээ. Зарим нэг гишүүдэд хэлэхэд архитай бус архины хамаарал бүхий иргэдээ эрүүлжүүлэх, амьдралтай болгох алхам хий. Тэд ч адилхан хүн. Архи яагаад иргэдийн толгойг мэдээд, оюун санааг нь огцом өөрчлөв гэдгийг шинжлэх ухаанчаар хармаар байна. Юу холиод өгчихөв дөө гээд. Архины чанарт анхаарья гэдэг шинжлэх ухаанч санаачилга шүү гишүүдээ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан