Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах” өргөдлийг Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа
ШУУД: 1098 шинэ тохиолдол батлагдаж, найман хүн нас баржээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийж байна.  Сүүлийн 24 цагт нийт 10573 хүнээс шинжилгээ авч,1098 шинэ тохиолдол батлагджээ. Үүнээс  дотоодын халдвар 1092, Улаанбаатар хотод 957, орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Гурван хүн эдгэрэн гарч, нийтдээ 17543 хүн эдгэрсэн байна. Найман хүн нас барснаар нийт нас баралт 88 боллоо. 51-78 насны иргэд коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвдөж нас барсан байна. 

Нийт 4427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эдгээрээс 343, маш хүнд 80 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 

 

Энэ өдрүүдэд дархлаажуулалт эрчимтэй явагдаж байгаа юм. Өчигдөр улсын хэмжээнд 51780 хүн дархлаажуулалтад хамрагджээ. 

 

Халдварын тархалт тогтворжсон ч эх уурхай буураагүй 

 

 

ЭМЯ-ны мэдээллийн цагт ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа оролцож, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээллээ.  Тэрбээр: 

 

-Цар тахлын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Хөл хорионы ач холбогдол нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, хариу арга хэмжээний нөөц тооцооллоо хийх шаардлагатай. Мөн вакцины үр дүнг харна. Вакциныг эрчимтэй хийж байгаа үед мутаци үүсдэг. Мөн хөл хорио нь халдвар цаашид үргэлжлэн тархахаас сэргийлж байгаа юм. Хөл хориог сулруулахдаа халдварын тохиолдол, нас баралт буурсан, вакцинжуулалт нэмэгдсэн үзүүлэлтийг харгалзана. 

 

Хөл хорионы гурав дахь долоо хоногоос халдвар тархалт тодорхой хэмжээгээр буурч байна. Сүүлийн гурванд долоо хоногт халдварын тархалтын үзүүлэлт тогтворжиж,  буурсан үзүүлэлттэй байгаа. Харин халдварын эх уурхай буураагүй байгаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан