Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
​Улаан бүсэд ажиллаж байсан сувилагч цонхоор унаж, нас баржээ

Улаанбаатар хотын хэмжээнд бүх улсын эмнэлгүүд коронавирусийн халдвартай өвчтөн хүлээж авах тусгай тасаг бэлдэж, өвчтөнүүдийг хүлээж авч байгаа. Монгол Улс дахь коронавирусийн халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдал руу орж байна. Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж буй тасагт ажиллаж байсан сувилагч өчигдөр орой цонхоор унаж, нас барсан хэрэг гарсныг тэнд ажилладаг эх сурвалж мэдээллээ.  

Мөн  эх сурвалж "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байгаа хэд хэдэн ажилтан халдвар авч, ачаалал ихтэй нөхцөлд ажиллаж байна. Тухайн сувилагч юунаас болж цонхоор унасныг мэдэхгүй байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Харин уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Ийм хэрэг гарсан эсэхийг тодруулж байна" гэсэн бөгөөд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан