Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
Ц.АНАНДБАЗАР СЭТГҮҮЛЧДИЙГ ШАЛГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сэтгүүлчдийг хүчирхийллийг эсэргүүцсэн нэвтрүүлэг хийсэн хэргээр хуулийн байгууллагаар шалгуулж эхэллээ. Тодруулбал “Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийн дагуу сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа  нарыг өнөөдөр өглөө цагдаагийн газраас “холбогдогч”-оор дуудан, шалгажээ. Сэтгүүлчдийг холбогдогчоор дуудах чиглэлийг Улсын ерөнхий прокуроос цагдаагийн байгууллагад ирүүлсэн ажээ. Харин шалгагдаж буй сэтгүүлчид УЕПГ-ыг Ц.Анандбазарын хүссэнээр ажиллаж буй хэмээн хардаж буй юм.

Иймд  сэтгүүлчид 14.00 цагаас Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргэхээр болсон юм.

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Сэтгүүлч нэвтрүүлэг хийснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох гэж байна. Сэтгүүлчдийг хэвлэлийн эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан