Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
​ЭМЯ: Хоногт 630 хүн халдвар авч, ТАВАН иргэн нас барлаа

 

ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.24-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 5849  хүнд шинжилгээ хийхэд 630 сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 5310 боллоо. Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан сайн дурын шинжилгээ нэмэгдэж байна. Үүн дотроос коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 581, хөдөө орон нутагт 49 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд 59-88 насны таван иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Нас баралт буурахгүй байгаа учраас иргэд анхаарлаа бууруулахгүй, халдвар авахаас байнга сэргийлэхийг анхаарууллаа.

Улсын хэмжээнд нийтдээ 410  хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 46748 болжээ.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

-Орхон аймагт 5

-Төв аймагт 3

-Говь-Алтай аймагт 4

-Өвөрхангай аймагт 2

-Архангай аймагт 3

-Сүхбаатар аймагт 15

-Завхан аймагт 2

-Булган аймагт 14

-Увс аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2209, хүндэвтэр 1403, хүнд 509, маш хүнд 122 хүн байгаа юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 25084 "COVID-19"-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улсын хэмжээнд 1.8 сая гаруй хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол 775940 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан