Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй Оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Ерөнхий сайд аа, Шинэ сэргэлтээ салбар салбарын шимэгчдээс эхлүүлнэ үү?!

Нэгэнт уналтад орсон эдийн засгийг хэрхэн эргэж сэргээх, босгох талаар эрхэм Ерөнхий сайд тархиа гашилган, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр нойр хоолгүй явах шиг байна. Гэхдээ үүнээсээ өмнө энд тэнд идэж уун шамшигдуулсан нөхдөөсөө салж, холбогдох фактуудыг шалгавал яасан юм.

Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар гээч нөхрийн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр улиг болтол явж байна. Тэрбээр Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ээжийн компани руу мөнгө шилжүүлсэн байх нь ердийн асуудал уу?!

2016 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж явсан энэ эрийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “долдой” гэдгээр ойр тойрныхон нь анддаггүй.

Тэрбээр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар 2019.07.10-нд томилогдож ирсэн өдрөөсөө л эмч, ажилчдыг “Харъяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаар ажлаас нь халж хэл ам таталсан байгаа юм.

Хамгийн шившигтэй нь шинэ жилээр 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрст өөрийгөө багтаан шагнасан байх нь мөнөөх өсөхийн өлөн арилдаггүй гэх хэлцийн тод жишээ. Өөрийгөө сайн ажилласан гээд 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнаж байгаа нөхөр юу ч идэж ууж цөлмөхөд бэлэн, “өлөн” байгаагийн илэрхийлэл биз.

Энэ нөхрийн удирдаж буй Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2021 онд 19 тэрбум төгрөг төсөвлөгдсөний дийлэнх дүн Монголын Үндсэний Их сургууль руу урссан байгаа нь анхаарал татах асуудал биш үү, эрхэм сайд аа!!!

Тус сургуулийн данс руу ковидын үеийн ор бэлтгэл нэрээр 2.3 тэрбум төгрөгийг нийт 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байх атлаа шилэн дансны мэдээллээр ямар ч гэрээ, задаргаа харагдахгүй байгаа нь “мөнгө угаалт, завшилт” гээд хардах үндэслэл мөн юм.

Тэрчлэн 424 сая төгрөгийг Монголын Үндэсний их сургуулийн данс руу “бензиний үнэ” гэх утгаар шилжүүлж. Энэ ч хардах, шалгах шилжүүлэг мөн.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв хоёр машинтай. Хэрэв 424 сая төгрөгийг дээрх хоёр машины шатахууны зардалд гаргасан гэж тооцвол мөнөөх машинууд нь хоногт 300 орчим литр шатахуун зарцуулсан болж таарах нь.

Өдөр шөнөгүй Баянгол дүүргээр давхисан байлаа гэхэд энэ хэмжээний шатахуун зарцуулах уу?!

Монголын Үндэсний их сургууль шатахуун түгээгч компани биш. Энэ их мөнгө яах гэж тус сургууль руу шилжсэн байх вэ…

З.Балдандугар гээч нөхөр тахлын цаг үеийг далимдуулан мөнгө угааж, завшаад байгаа юм биш биз, Ерөнхий сайд аа!!!

Тус сургууль руу тэгтэл их мөнгө шатахууны зардалд зарцуулсан байх атлаа нефть импортлогч компаниуд руу ч мөн мөнгө шилжүүлсэн байгаа нь ямар учиртай юм бол.

 Тухайлбал, “Петростар” компанид

•           2021.02.22-нд 2.900.000

•           2021.05.10-нд 2.030.000

•           2021.06.04-нд 2.175.000

•           2021.06.28-нд 2.175.000 төгрөг тус тус шилжүүлсэн байгааг шалгаж үзэхгүй юм уу…

Тэрчлэн

•           Хомын тал компанийн данс руу 2021.02.04-нд 900.000.00

•           Отгон уулын элс компанид 2021.02.04-нд 9.000.000.00

•           Хурд партнерс компанид 2021.02.05-нд 9.000.000.00

•           Хомын тал компанид 2021.02.05-нд 8.400.000.00

•           Чоногол трейд компанид 2021.02.25-нд 352.000.00

•           Биомед трейд компанид 2021.02.25-нд 2.500.000.00

•           Хумбаган сондор компанид 2021.03.25-нд 6.600.000.00 гэхчлэн 648 сая төгрөгийг зөвхөн боолтны материалд зарцуулсан байх юм. Гэмтэл согогын эмнэлэг шиг ганцхан жилийн дотор ийм их хэмжээний боолтоор хэрхсэн байх вэ?…

З.Балдандугарын нэр дээр “Сутайшан” компани бүртгэлтэй бөгөөд тус компанийн 50 хувийг эзэмшдэг энэ нөхөр Монгол био бэлдмэл үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих холбоо, “Эм Даблью Жи Си Эй” гэх компани, холбоодтой байх нь жич судлах хэрэг мөн.

“Эм Даблью Жи Си Эй” компанийнх нь Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоонд харьяалалтай Түнтүүгийн Баасанцогт гэгч ажилладаг бөгөөд мань эр Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлд багтдаг нь илүүтэй анхаарал татаж байгаа юм.

Тэдний хэлхээ холбооны нарийн учиг,  Монголын Үндэсний их сургуультай хэрхэн холбогддог талаарх мэдээлэлд энд бүхлээрээ багтахгүй тул дараагийн нийтлэлээр дэлгэрэнгүй хүргэнэ. Мөн barimt.com сайтын хөндсөн “Балдандугар нь С.Энхболд сайдын ээжийн компани руу мөнгө шилжүүлсэн” гэх баримттай мэдээллийн дэлгэрэнгүйг ч хамтатган хүргэх тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та дотроо шигсэн “хулгайчдаас” шоудаж попролгүй салах нь эдийн засгаа сэргээх бодит ажил, алхам болно гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз…

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: www.niigmiintoli.mn

1 Сэтгэгдэл
Эмч, сувилагч, асрагчдаа 3сая төгрөгний цалин өгч байна гээд eрөнхий сайдад сийхгүй худлаа шааж байсан нөхөр , жинхэнэ авилгагч нөхөр юм байна даа...
Хамгийн их уншсан