Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Ээжүүд, эхчүүд үрсийнхээ төлөө дуугарах эрхгүй юу?

Харамсалтайгаар амиа алдаж буй бяцхан зүрхний төлөө эцэг, эхчүүд, тэр ч байтугай аавууд  нэгдэн төр, засагт дуу хоолойгоо  хүргэхээр өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цугларсан юм. “Энэхүү “Хүүхдүүдээ аваръя” жагсаалыг хэсэг ээжүүд санаачлан зохион байгуулсан ч ТББ, эцэг, эхийн төлөөлөл нэмэгдэн хүрээгээ тэлсээр олон мянган хүнийг хамарсан юм.  Тэд энэ үеэрээ “Аз жаргалтай хот”-ын удирдлагуудтай уулзан, санал бодлоо хэлэхийг хүссэн ч тэдний үгийг сонсох нь бүү хэл  цагдаагийн хүчээр хөөж туун, сүрийг үзүүлэв. Балчир үрс нь ойр дотны нэгнийхээ гарт, эсвэл гадаа тоглож байгаад тогонд цохиулах зэргээр харамсалтайгаар хорвоог орхиж байхад энэ талаар дуугарах гэсэн, төр, засагт үгээ хэлэх гэсэн ээжүүд, эхчүүдийн дуу хоолойг боомилох гэж оролдохын учир юу вэ. Нийслэлийн удирдлагууд хүүхэд хамгааллын талд юу хийв. Төсөвт нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулахаас гадна хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд найман тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Гэтэл тэд бяцхан хүүхдүүдээ хамгаалахын тулд ямар ажил зохион байгуулснаа тайлагнах нь бүү хэл өөрсдийнхөө гадаадад зугаалах зардалд 117 саяыг төсөвлөж сууна. Ирээдүй хойч үрсийнхээ төлөө, тэднийгээ аюулгүй, эрсдэлгүй орчинд аз жаргалтайгаар амьдруулахын төлөө ээжүүд, эмэгтэйчүүд, аавууд ч нэгдэн дуугарах болно. Тэдний дуу хоолойг боомилох эрх хэнд ч  ялангуяа төр, засагт байхгүй юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан