Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
"Оюутан цагдаа" хөтөлбөрт 150 оюутан хамрагджээ

“Нийслэлийн 2021 – 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" -ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн жил тус хөтөлбөрт их, дээд 21 сургуулийн 150 оюутан, залуучууд хамрагдсан. "Оюутан цагдаа" хөтөлбөр гадаадын иргэд жуулчид ихээр төвлөрдөг зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж ажиллах зорилготой юм. 2024 оны "Оюутан цагдаа" хөтөлбөр зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд хэрэгжинэ.Тус хөтөлбөрт хамрагдсанаар, олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх, амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах, амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ жилийн оюутан цагдаа хөтөлбөрт ЭНД дарж бүртгүүлнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан