Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
ШУТИС-ийн шинэ тоног төхөөрөмж

 Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд  чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл  4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ШУТИС-д өнөөдөр албан ёсоор, бүртгүүлэн хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүлжээ.

Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэрэгцээ шаардлагад үндэслэн салбар 4 сургуулийн 15 лабораторид нийт 4,1 сая ам.долларын (11,2 тэрбум төгрөг) өртөг бүхий 107 нэр төрлийн 1434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлсэн юм. ШУТИС-д өнөөдөр хүлээлгэн өгч байгаа болон цаашид төслийн хүрээнд нийлүүлэгдэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсдаа бэлтгэхэд бодит хувь нэмэр болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан