Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
“MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "MiningWeek&MinePro-2025" арга хэмжээ өнөөдөр эхэллээ.

MiningWeek & MinePro 2025 арга хэмжээний салбар хуралдаан болох Азийн хөгжлийн банкны "Монголын критикал минералын хөрөнгө оруулагчдын форум"-ыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нээж үг хэллээ.

Нээлтийн үгэндээ "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны нэрийн өмнөөс та бүхнийг Монголын Чухал Ашигт Малтмалын Хөрөнгө Оруулагчдын Чуулганд тавтай морилохыг хүсэн мэндчилье. Энэхүү арга хэмжээ нь “Уул уурхайн долоо хоног 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй онцгой үйл явдлын нэг бөгөөд Монгол Улсын уул уурхайн хөгжлийн дараагийн шатны чиг хандлагыг хамтдаа тодорхойлох чухал индэр болж байна" хэмээн онцлов.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй Уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 32 компани оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Уул уурхайн салбарын үзэсгэлэн,чуулга уулзалт 2025 оны 09 сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан