Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав

Дэлхийн II дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон дайчдын үр удам болох УИХ-ын гишүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний өвөг дээдэс дайнд оролцсоныг нотлох архивын бичиг баримтуудыг хадгалууллаа.

 

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН

Түүний аав Балжиннямын Лувсанцэрэн нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 7-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Холбооны тусгай хорооноос 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эрэлхэгээр тулалдан “Бид ялав” медалиар шагнагдаж байжээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.НАРАНБАЯР

Түүний өвөө Дэлгэрийн Гэндэн нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1-р багт төрж, 37 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 5-р морьт дивизийн 13-р морьт хороонд бага даргаар дайнд оролцож, “Бид ялав” медалиар шагнагдаж байсан түүхэн гавьяатай.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл

Түүний өвөө Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4-р багт төрсөн. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 9-р морьт хороонд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож эрэлхэгээр тулалдсаныг үнэлж “Бид ялав” медалиар шагнаж байв

УИХ-ын гишүүн Ж.БАЯСГАЛАН

Түүний өвөө Дамбын Бадрах нь Увс аймгийн Хяргас сумын 3-р багт төрж, 40 настайдаа 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан, 1-р дивизийн 1-р хороонд бага даргаар дайнд оролцож “Бид ялав” медалиар шагнагдсан алдар гавьяатай.

УИХ-ын гишүүн Б.ПУНСАЛМАА

Түүний өвөө Даваагийн Самбуу нь Архангай аймгийн Хотонт сумын 3-р багт төрж, 29 настайдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт татагдан 353-р ангиас дайнд оролцсоныг баталж “Бид ялав” медалиар шагнаж байжээ.

Сайн хүний удам, сайхан модны үр үндсийг залгамжилж яваа УИХ-ын гишүүдэд мөн Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Бид ялав” медалийг гардуулан өглөө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан