Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана
Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах, Эмч, багш нарын цалинг нэмэх саналын хүрээнд ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100306 иргэний санал авсан тул асуудлыг хэлэлцэн ХХОАТ-ын 21.2.1 заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлахыг зарчмын хувьд дэмжин, сайтар судлаж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг 1993 оноос эхлэн ногдуулж эхэлсэн бөгөөд уг татвар нь орон нутаг, сум дүүргийн анхан шатны төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төсвийг бүрдүүлэгч гол орлого болдог байна. 2024 оны байдлаар үл хөдлөх хөрөнгө борлуулсан татвараас 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол 2026 оны төсвийн төсөлд ХХОАТ-аас 95 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Одоогоор орон сууц борлуулж буй иргэдийг бизнес эрхлэгч үү, хувь иргэн үү гэсэн ангиллыг гаргаагүй байгаа аж.

Байнгын хорооны гишүүд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж, орон сууц авч анхдагч хэрэгцээгээ хангаж байхад татвар ногдуулах нь тохиромжгүйг хэлж байв. Мөн ХХОАТ-ыг 21.2.1 заалтыг хэрэгжүүлэхдээ хувь хүний хэрэгцээнд үү, үл хөдлөх хөрөнгө борлуулагч бизнес эрхлэгч үү гэдгийг ялгаж бизнес эрхлэгчдэд хуулийн цоорхой гаргахгүй байх, өрхийн хэрэгцээнд байраа томруулж буй иргэдэд анх удаагаа гэлтгүй хоёр дахь, гурав дахь худалдан авалтад ч дэмжлэг үзүүлдэг байх нь зүйтэй талаар хэллээ.

 

Монгол Улсын иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нийтийн өргөдөл ирүүлснийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 33083 иргэний санал авсан байна. Байнгын хорооны гишүүдийн зүгээс асуудлыг хэлэлцүүлэхэд холбогдох яамдын сайдыг оролцуулах нь зүйтэй гэж үзэн хэлэлцэх асуудлыг хойшлуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан