Улаанбаатар дахь Русский Дом-д Японы милитаризмын эсрэг тэмцсэн ЗХУ, Монголын хамтарсан тэмцлийн түүхийг өгүүлэх “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн төслийн үзэсгэлэн ёслол төгөлдөр нээлтээ хийнэ.
Уг үзэсгэлэн нь “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн эрх эзэмшдэг, Зөвлөлтийн мэдээллийн товчооны давтагдашгүй гэрэл зургийн архивд суурилсан юм.
Дайны сурвалжлагчдын ховор гэрэл зургуудад: Говийн цөл, хуягт техникийн цуваа, Хянганы даваан дээрх танкчид, Зөвлөлтийн офицерууд болон Монголын дайчид, чөлөөлөгдсөн нутгийн иргэдтэй уулзаж буй зэрэг түүхэн агшнууд мөнхлөгджээ. Зөвлөлт-Японы дайн нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл төдийгүй, зэвсэгт мөргөлдөөний түүхэн дэх хамгийн томоохон бөгөөд хурдан явагдсан цэргийн ажиллагаануудын нэг байсан юм. Түрэмгийлэгчийн эсрэг хамтдаа тэмцсэн энэхүү тэмцэл нь ЗХУ, Монголын ард түмний хүчин чармайлтыг нэгтгэж, энх тайван, шударга ёсны төлөөх тэмцэлд бат бэх хөрш зэргэлдээ харилцаа, эв нэгдлийн эхлэлийг тавьсан билээ. “Монгол Улс нь дайн эхэлсэн эхний өдрөөс л Улаан армид бүх талаар дэмжлэг үзүүлж, Германы фашизм болон Японы милитаризмтай тэмцэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Манай төсөл нь Орос, Монголын ард түмний хамтын дурсамж, түүхэн үнэнийг хадгалах зорилготой бөгөөд тэр үеийн баатруудын гавьяаг гэрчлэх баримтат гэрэл зургууд юм” хэмээн “Россия сегодня” медиа группийн Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч Сергей Кочетков онцлон тэмдэглэв.
“Бидний “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” төсөл нь юун түрүүнд залуу үеийнхэнд чиглэсэн бөгөөд манай гэрэл зургийн үзэсгэлэнгийн баримтат материал Монгол Улсын хэд хэдэн талбайд тавигдах болсонд бид маш их баяртай байна” хэмээн “Россия сегодня” медиа группийн Олон улсын хамтын ажиллагаа, агентлагийн имиж төсөл удирдлагын хэлтсийн дарга Кристина Лях нээлтийн ёслолын үеэр мэдэгдэв. ОХУ-д уг төсөл нь Алс Дорнодын боловсролын байгууллагууд болох Владивосток, Хабаровск, Өмнөд Сахалин, Камчаткад танилцуулагдсан бөгөөд олон улсын хэсэг нь энэ оны есдүгээр сард Бээжин, Карачи хотуудад эхэлж, цаашид Хятад, Монгол, Солонгосын боловсролын болон соёлын байгууллагуудад үргэлжлэх юм.
Мөн түүнчлэн Монголд 9-р сарын 24-нд тус үзэсгэлэн Монгол Улсын Эрдмийн Их сургуульд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлт: 2025 оны 9-р сарын 22ны өдөр14:00 цаг - Улаанбаатар дахь Русский Дом-д (РЦНК), БЗД, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39. 2025 оны 9-р сарын 24ны өдөр 14:00 цаг - Монгол Улсын Эрдмийн Их сургуульд, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 20/6, Эрдмийн ордон. “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” төсөл нь Соёлын санаачилгыг дэмжих Ерөнхийлөгчийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд милитарист Японыг ялсны Ялалтын 80 жилийн ой, Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн үйл явдалд зориулагдсан юм. Энэ нь хоёр жилийн дотор олон сая үзэгчдийг цуглуулж чадсан “Чөлөөлөлт” болон “Чөлөөлөлт. Ялалт руу тэмүүлэх зам” төслүүдийн үргэлжлэл юм. Уг төсөлд ОХУ болон гадаадад гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах, зөөврийн үзэсгэлэн ашиглан соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг багтаасан.
Төслийн хүрээнд ОХУ болон гадаад улс орнуудад гэрэл зургийн үзэсгэлэнгүүд зохион байгуулахын зэрэгцээ танин мэдэхүйн арга хэмжээг, мөн явуулын үзэсгэлэн ашиглан олон нийтэд хүргэн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.