Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлана
“Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил 2025 оны 6 дугаар сарын 15-нд гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж, албан ёсоор эхэлснээс хойш төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна.

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг тогтоосны дагуу 2025 оны 07 дугаар сарын 06 -ны өдөр ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулав.

Геодезийн суурь цэгүүдийг тогтоосноор барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь бүрдэж,инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллаж байна.

Инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдсэнээр төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын чанар, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг магадлагдсан дүнгийн хүрээнд хэрэгжүүлэхээр тогтож, төслийн гүйцэтгэгч болон захиалагч талуудтай санхүүжилтийн гурван талт гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан.

Уг тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн санхүүжилтийг хариуцаж, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллахаар болсон бөгөөд энэ хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр санхүүжилтийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан юм.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан