Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна “Бахрейн-2025” Үндэсний холбоодын уулзалт болов “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт болж байна Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа
"Шүдэнз" Амараа төсвийн 266 сая төгрөгөөр хувийн бизнесээ дэмжүүлжээ

УИХ-ын шинэхэн гишүүд хуулийн төсөл санаачилж, хууль батлалцах бүү хэл хаана, юу хийх гэж ирсэнээ мэдэхгүй байгаа тухай шүүмжлэлүүд хөврөөд буй. 

Гарсан ганц дэвшил нь царайлаг бүсгүйчүүдээр танхимаа өнгөлсөн гэх ч дээл хувцас, будаг шунх ярихаас хэтрэхгүй байгаа царайлагуудынх нь нэг төсөв хумслаад амжсан бололтой. УИХ-ын гишүүн Баярсайханы дүү жүжигчин Амарсайхан төсвөөс хүчирхийллийн эсрэг кино хийхээр 266 сая төгрөг гаргуулан авчээ. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл эмзэг сэдэв болоод буй энэ үед энэ хэмжээний мөнгөөр үнэлэгдэхээр кино битгий хэл, реклам ч гараагүй санагдана. Мөн нэгэн найруулагч ижил сэдвээр кино хийх 36 сая төгрөгийн хандив босгохоор дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран хандивын тоглолт хийж байсан нь саяхан. Үнэлгээний зөрүүтэй уран бүтээлчид байж болох ч үр дүн, хийсэн ажил нь тодорхойгүй байх тул эгч дүүс нийлж төсвийн хөрөнгөөр хувийн бизнесээ дэмжүүлсэн хардлага төрүүлж байна. Хамгийн энгийн хувилбараар бодож үзэхэд 1 сая төгрөгийн цалинтай 266 цагдаа, хүүхэд хамгааллын ажилчдын цалин баймаар. Хэрэв энэ тооны ажилчид байсан бол хүчирхийлэлд өртөх хүүхдүүдийн тоо буурмаар. Идэж ууж, дэмжүүлэх зорилготой Их хуралд залрагчдын цуваа дуусаар гэж халаглахаар. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан