Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Хаш-Эрдэнэ: Одоо хуучин шалгуураар зээл өгвөл авч чадах компани байхгүй 2020 оны хоёрдугаар сараас тогтоосон хөл хорионоос хойш нөхцөл байдлын дөрвөн удаагийн судалгаа хийсэн.Судалгаагаар “Ковид-19”-ын хөл хорионоос болоод бизнесийн бүх салбарт хүндрэл учирсан. Гэхдээ том, дунд зэргийн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст учирч байгаа хүндрэл бэрхшээл сорилтууд хоорондоо харилцан адилгүй. Том аж ахуйн нэгжүүд харьцангуй тогтчихсон бизнесийн соёлтой, санхүүгийн хөрвөх чадвартай, эрсдэл даах чадвар өндөр учраас ажлын байраа хадгалаад, бизнесээ үргэлжлүүлээд явж байна. Харин хамгийн их эрсдэлд өртсөн хэсэг нь бичил, жижиг аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд хийсэн судалгаа бүс нутгаараа ялгаатай байсан. Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Хүн амын нягтаршил ихтэй, худалдан авах чадвар зогссон, хөл хорионд олон удаа ороод эдийн засгийн эргэлт зогсчихсон. Аж ахуй нэгжүүдийн хэмжээнээс хамаараад үүрсэн эрсдэл, алдагдал ялгаатай байна. Улс төр
Хамгийн их уншсан