Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Соёл, урлагийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.

Соёл, Урлагийн газрууд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн буусантай холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж, бэлтгэл сургуулилалт, үзвэр үйлчилгээгээ жигдрүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг Соёл, урлагийн салбарт оруулж, бодлогоор удирдан чиглүүлэх Соёлын яамыг байгуулаад байна. Тус салбарт 2019-2020 онд нийт 144,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг дэвшүүлж, бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан.

Одоогоор биетээр хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудаас “Чингис хаан” музей, “Төв номын сан”-ийн барилга угсралтын ажлууд 75-80 хувийн гүйцэтгэлтэй, арван хоёрдугаар сард бүрэн дуусах аж.  Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн театрын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг 2021 оны гуравдугаар сард дуусгаж дөрөвдүгээр сард барилга угсралтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан