Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн

Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр байгууллага, хамт олноороо ажлын үр дүн, ололт амжилтаа тодорхойлж, шилдгүүдээ шалгаруулж баяр, ёслолын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулдаг. Энэ үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлийн талаарх мэргэжлийн байгууллагад ирэх дуудлага, мэдээлэл эрс нэмэгдэж, иргэд осгох, бэртэж гэмтэх, осол аваарт орох, цахилгаан хэрэгслийг хэт ачаалж халалт үүсгэсний улмаас гал алдах, угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд ихээр бүртгэгддэг.

Өнгөрсөн онд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2.627 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт бүртгэгджээ.

Харин эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан дүн мэдээтэй байна. Түүнчлэн сүүлийн таван жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээ байна.

Энэ оны  эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.802 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6459 буюу 16.2 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26,8 хувиар өссөн, согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан 33.764, эрүүлжүүлэгдсэн 6649 хүн байгаа нь урьд оны мөн үеэс 48.4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо наймар хувиар өсчээ.

Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил зонхилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн 824 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1.4 дахин өссөн.

Энэ онд архины албадан эмчилгээнд 293, сайн дурын эмчилгээнд 185 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үеэс долоон нэгжээр өсч, сайн дурын эмчилгээнд хамруулсан хүний тоо 1.3 дахин буурсан байна. Түүнчлэн иргэд, байгууллагын зүгээс баталгаагүй салют худалдан авч, ашигласнаас үүдэн сүүлийн 10 жилд 21 хүн гарын сарвуу, бугалга, хурууны үе нь тасарч гэмтэл авч байсан бол гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй галын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт хоёр бүртгэгдэж эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан