Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кинонууд

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь нийслэлийн удирдлагуудтай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлаг, "Номадиа Пикчерс" ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь Нээлтийн киноны уралдаант хэсэг, Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, “Үзэхийн хязгаар” хэсэг, “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” кино найруулагч нарт зориулсан сургалт зэрэг онцгой хөтөлбөртэй явагдана.

Кино наадмын уралдаант хэсгийн шүүгчээр УБОУКН-ын уран сайхны удирдагч, кино найруулагч Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Монгол Үндэсний Кино Хорооны тэргүүн М.Оргил, кино судлаач, шүүмжлэгч Б.Түмэн-Өлзий, Утга зохиол судлаач, Шүүмжлэгч П.Батхуяг, УБОУКН-ын олон улсын уран сайхны удирдагч Энн Дэлсет, хөтөлбөр боловсруулагч Тибу Брак нар ажиллажээ.

Нээлтийн кино болон Монгол киноны уралдаант хэсэгт Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг, уран сайхан болон дуу дүрсний өндөр чанартай, 2019-2020 онд шинээр бүтээгдсэн, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна гэсэн шалгуурын дагуу бүтээлийг хүлээн авсан байна.

2020 оны УБОУКН-ын Нээлтийн киноны уралдаант хэсэгт найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” бүтээлүүд өрсөлдлөө. Эдгээр бүтээлээс С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” уран сайхны кино энэ жилийн наадмын салхийг хагалан нээхээр боллоо.

УБОУКН-ын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдлөө. Эдгээр долоон бүтээлээс тус наадмын шүүгчид “Хөхөө”, “Гэргий”, “Эмэгтэй” бүтээлүүдийг тус наадмын Монгол кино хөтөлбөрт сонгов. Наадмын хөтөлбөрт багтсан уран сайхны кинонуудыг 2020 оны 10-р сарын 21-ний өдөр Тэнгис кино театрын дэлгэцнээ ганцхан удаа толилуулах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан