Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
"Дархан нэхий" ХК олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

Малчдын хотноос малын түүхий эдийг хүлээн авч, дэвшилтэт технологиор бүтэн сарын турш боловсруулалт хийн хагас болон гүйцээн боловсруулсан нэхий, савхи, илэг, ширийг дотооддоо оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлж кластерийн бодлогыг дэмжин ажиллаж байгаа ба гадаад зах зээлд хагас боловсруулсан хөх ширийг экспортолж Монголын арьс ширийг дэлхийд гаргах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Малын түүхий эдийг хувцас, гутал буюу эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх бүх үйлдвэрлэлийг нэг дор хийж буй улсдаа Анхдагч, салбартаа Тэргүүлэгч компани юм.

Дархан Нэхий ХК-ийн үйлдвэрлэлийг явуулдаг гол 3 охин компани болох арьс шир боловсруулалтын Нэхий таннери ХХК, нэхий, савхин дээл, арьс ширэн гутал үйлдвэрлэлийн Нэхий гармент ХХК, дизайн боловсруулалт, тусгай захиалгын үйлдвэрлэлийн Як трейд ХХК-иуд үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ.

Бид энэ стандартыг нэвтрүүлсэнээр хэрэглэгч таны хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд компанийн үйл ажиллагаанд оролцож буй нэгж, ажилтан бүрийн сэтгэл зүрх, мэдлэг ур чадварыг чанарын менежментийн тогтолцоогоор сайжруулан хянаж, дүгнэж, засаж залруулж олон улсын стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаагаа удирдан явуулж, хүрээлэн буй байгаль орчин, сонирхогч талууддаа ээлтэй ажиллах зарчмыг эрхэмд тавин ажиллаж байна.

Монгол малын буяныг Монголчууддаа хүргэе уриатай ажиллаж ирсэн бид Монголын малын буяныг дэлхийн зах зээлд гаргах алсын харааг тавьж олон улсын шалгуур, стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж хэрэглэгч та бүхний хэрэгцээ, шаардлагад нийцэх арьс, ширэн бүтээгдэхүүнийг хамгийн боломжит доод үнээр хүргэхийг хичээн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан