Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Танилц iPhone 12

“Apple” компани “iPhone 12” серийн дөрвөн шинэ загварын ухаалаг гар утас, “Homepod Mini” гэрийн ухаалаг спикер танилцууллаа. Тус компани шинэ “iPhone”-ууддаа сүүлийн гурван жилд анх удаа томоохон өөрчлөлт оруулсан нь энэ боллоо. Урд талаасаа “iPhone 11”-тэй төстэй харагдах боловч “iPhone 12”-ийн дэлгэцийн ирмэг нь илүү тэгшхэн болсон байна. Мөн одоогийн 4G-ээс 10 дахин хурдан 5G сүлжээ дэмжинэ гэдгээрээ онцлогтой аж. 

Шинэ загварууд нь дэлхийн тэргүүлэх технологийн компанид борлуулалтын орлогын шинэ үеийг эхлүүлнэ гэж “Wall Street”-ийн шинжээчид тооцож байгаа юм. Ялангуяа дараа үеийн утасгүй технологийн хөгжүүлэлтэд АНУ-аас тэргүүлж яваа БНХАУ-ын зах зээлд борлуулалт нь огцом өснө гэж үзэж байна. “Apple” компани дэлхий даяар утасгүй сүлжээний үйлчилгээ үзүүлэгч 100 гаруй компанитай хамтран 5G технологийг туршсан байна. Түүнчлэн мягмар гарагт болсон цахим арга хэмжээнийхээ үеэр “Apple” таван өнгөний сонголттой, 6.1 инчийн дэлгэцтэй “iPhone 12”-ийг танилцуулсан юм. Үнэ нь 799 ам.доллар. Харин арай жижиг “iPhone 12 Mini”-ийг 699 ам.доллароор худалдах юм байна.

Үүнээс гадна 999 ам.долларын үнэтэй “iPhone 12 Pro”, 1099 ам.долларын үнэтэй “iPhone 12 Pro Max”-ийг танилцууллаа. “Max” загвар нь 6.7 инчийн дэлгэцтэй, “Apple”-ийн хамгийн том дэлгэцтэй загвар болж байгаа юм. Шинэ загварууд нь илүү хурдан A14 процессортой, шинэчилсэн камертай, өмнөх жилийн хямд LCD дэлгэцээ OLED дэлгэцээр сольсон гэж тус компани онцоллоо. Тэр дундаа “iPhone 12 Pro Max”-ийн камерыг шинэчилж, зураг авч байх үедээ зэрэг видео бичлэг хийх, “Zoom”-лэх боломжийг нэмж өгчээ.

Үүнээс гадна “Apple” компани 2016 оноос эхлэн “Macbook” зөөврийн компьютероос халсан “Magsafe” соронзтой цэнэглэгчийг “iPhone”-уудад зориулан эргүүлэн авчирсан байна. Учир нь тус компани шинэ загварын “iPhone”-ууддаа чихэвч болон цэнэглэгчийг дагалдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ нь байгальд ээлтэй санаачилга гэж тус компани тайлбарлаж байна. Хэдий тийм боловч нөгөө талаар хайрцагт дагалдах хэрэгслүүдийг нь хассан нь “Airpod” болон “Magsafe”-ийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилготой гэж “Citi”-ийн шинжээч Жим Сюва тодотгосон байна.

Зарим шинжээчид үнээ харьцангуй тогтвортой түвшинд хадгалж байгаа “Apple”-ийн үнийн стратегийг магтаж байгаа юм. “iPhone 12 Mini” нь илүү жижиг, хуучны “iPhone”-уудыг таашаадаг хэрэглэгчдийн анхаарлыг татаж магадгүй гэж үзэж байна.Хэдий тийм боловч бодит байдалд Калифорнид төвтэй тус компанийн сүүлд гаргасан шинэ “iPhone”-уудын борлуулалтын орлогын өсөлт тийм ч өндөр биш байна. Үүгээр ч зогсохгүй хэрэглэгчид гар утсаа илүү урт хугацаанд хэрэглэх сонирхолтой байгаа нь юу юугүй шинэ загвар руу шуурахгүй гэсэн таамгийг бататгаж байна гэсэн байр сууриуд давамгай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан