Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Армени болон Азербайжан улсууд гал зогсоох болсноо зарлав

Уулын Карабахад есдүгээр сарын сүүлээс зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Азербайжаны 60 энгийн иргэн амиа алдаж, 270 хүн шархаджээ. Харин Армены тал 600 орчим цэргээ алдаж, 30 гаруй иргэнээ алдсан байна.

Армени, Азербайжан улсуудын Гадаад хэргийн яамд Уулын Карабахт тулалдаж буй талууд харилцан гал зогсоох болсныг өчигдөр зарлажээ.

Үүнээс өмнө Арменийн тал Азербайжаны хоёр дахь том хот Ганжад пуужингийн цохилт өгч, 13 энгийн иргэний амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан байна. Гал зогсоох ажиллагаа өнөөдөр 00.00 цагаас эхлэх аж.

Талууд энэ сарын эхээр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч удалгүй дахин дайтаж эхэлсэн билээ. Энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр улсын Гадаад хэргийн сайд нартай утсаар ярьж, гал зогсоох тохиролцоогоо хэрэгжүүлэхийг хатуу анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан