Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дели хот сургууль, цэцэрлэгүүдээ хаажээ

Энэтхэг улс дэлхийд агаарын бохирдлоор тэргүүлдэг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 22 нь Энэтхэгийн хотууд байдаг. Тус улсын нийслэл Дели хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тул онц байдал зарлаж, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Онц байдал арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Делид агаарын чанарын индекс (AQI) өглөөний 8.00 цагт 459 байсан нь жил бүрийн энэ үед агаарын чанар анх удаа онцгой байдлын түвшинд хүрсэн тохиолдол болжээ.

Энэтхэгийн нийслэлд жил бүр арваас арваннэгдүгээр сард агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг. Бохирдлын оргил үеэр агаар дахь РМ2.5 тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин нэмэгддэг аж. Цар тахлын хөл хорионы үеэр тус улсын агаарын бохирдол сүүлийн 20 жил байгаагүй хэмжээгээр буурсан ч хорио цээрийн дэглэм цуцлагдсанаар агаарын бохирдол дахин нэмэгдэж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан