Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Нөөцийн мах нийлүүлэгчдийн сонгон шалгаруулалт эхэлжээ

Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дотоодын нөөцөд нэмэлтээр мал, мах бэлтгэх сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.

Материал ирүүлэх хугацаа: Махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; /бэлтгэх махны хэмжээг тусгах/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Стандартын шаардлага хангасан агуулахтай мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэрээ;
  4. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь стандартын шаардлага хангасан агуулах бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ;
  5. Үйлдвэрийн танилцуулга;
  6. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналтын байгууллагаас гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт;
  7. “Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага. MNS 5343:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх; /Фото зураг хавсаргах/
  8. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх; /Фото зураг хавсаргах/
  9. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх;

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан