Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Алдартай репперүүд Трампыг дэмжсэнээр фенүүдээ алдах эрсдэлтэй

Алдартай репперүүд Трампын талд орсноороо ард түмнээс маш их шүүмжлэл сонсч байгаа төдийгүй фенүүдээ алдах эрсдэлтэйг шүүмжлэгчид анхааруулж байна. 

Өнгөрсөн долоо хоногт 50cent инстаграм хуудсандаа “Жо Байден Ерөнхийлөгч болбол татварын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул сонгуульд Трампыг дэмжээрэй” хэмээн бичиж шуугиан тарьсан билээ. Мөн Канье Уэст 2016 оны сонгуулиар Трампын дуу хоолой болж байсан бөгөөд тэр цагаас хойш Трампын улаан малгайг үргэлж өмсөх болсон юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп хип хоп ертөнцөөс санаанд оромгүй холбоотнуудтай болсоор байна. Хамгийн сүүлд хар арьст реппер Лил Уэйн Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлэн хамт татуулсан зургаа нийтлэхэд олон мянган шүтэн бишрэгчид нь гайхаж балмагдацгаажээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Трамптай гайхалтай уулзалт боллоо. Трамп Америкийн гэмт хэргийг маш ихээр бууруулсан бөгөөд өнгөт арьстнуудын хөрөнгө эзэмших тал дээр ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэр өнөөдөр надтай уулзахдаа бидэнд юу хамгийн их хэрэгтэй байгааг чих тавин сонссон бөгөөд бидний төлөө хичээн ажиллана гэдгээ амлалаа” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан