Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дэлхийн Банкнаас 54.4 сая ам.долларын өртөг бүхий “Эрчим хүч - 2“ төслийг хэрэгжүүлж байна

Дэлхийн Банк  Монгол Улсын Эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 54.4 сая ам.долларын өртөг бүхий “Эрчим хүч - 2“ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилт худалдан авалтын журмаас шалтгаалан удааширсан байна. Үүнтэй холбоотой үүссэн хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн  хүрээнд зарлагдаж буй тендер, түүний сонгон шалгаруулалт, тендерт оролцогчоос татгалзаж буй шалтгаан, шалгуур үзүүлэлтүүдийн ангиллын талаар ойлголтоо нэгтгэх үүднээс эрх бүхий албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны гишүүд Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй хамтран ирэх долоо хоногт цахим хурал зохион байгуулахаар товлов.    

Эрчим хүчний яам, Тендерийн Үнэлгээний хороо болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд  шалгуур үзүүлэлтүүдийн талаар нэгдсэн ойлголттой болсноор төсөл хөтөлбөрүүд цаг алдахгүй, хурдан, шуурхай хэрэгжих боломж бүрдэнэ.     

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ирэх долоо хоногт Эрчим хүчний мастер төлөвлөгөөг Дэлхийн банкинд танилцуулахаа илэрхийлэв.  Суурин төлөөлөгч Андрей Михнев эрчим хүчний салбар бол тэргүүлэх салбар бөгөөд уг мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан