Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Хил хааснаар хүнс, бусад хэрэглээний барааны хомсдол үүсэхээс сэргийлж гааль хэвийн ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 32 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 сарын 18-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Хүнс болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэрэмжилж дурьдсан хугацаанд Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн дэглэмийн дор хэвийн үргэлжилж, хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.

Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явах бол 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн, ачилт хийлгэж, гаалийн бүрдүүлэлт хийж байхаар төлөвлөж байна. Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх, Ульхан боомтуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор 11 сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ.

БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын үйл ажиллагаа тус тус гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу хэвийн явагдаж байна. Нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалын экспорт Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор хэвийн хийгдэж байгаа юм. Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж байна. Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийгдэж буй юм. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын салбаруудаар эм, тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх бүрдүүлэлтийн үйл ажилагаа хэвийн үргэлжилнэ. Буянт-Ухаа гаалийн газар хэвийн ажиллаж байгаа ч нисэх онгоцууд тодорхой хуваарийн дагуу ниснэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан