Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Хөл хорио бизнесийнхэний шоу юу?

Газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Манай улс автобензин 30 хоногийн нөөцтэй байна. Харин дизель түлшний нөөц бага байгаа бөгөөд ОХУ-аас ачилт хийгдэж, замд явж байгаа болохыг мэдэгдлээ. Харин улирлын шилжилттэй холбоотой 10 сард бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч завсар үүссэн тул 11 сард түлшний татан авалт нэмэгдсэнтэй холбоотой төмөр зам дээр орж ирж буй вагон болон буцаж гарч буй вагоны бөөгнөрөл үүсч вагоны төлбөр нэмэгдэх,  улмаар түлшний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болсон тул төмөр замын тээвэрлэлтийг тусгайлан анхаарч шийдвэрлэх, баруун бүсийн шатахуун хангамжид голлох үүрэг гүйцэтгэдэг Боршоо хилийн боомтыг Цагаан нуур боомтын үйл ажиллагаатай нэгэн адил сар бүрийн 2, 4 дэх 7 хоногт газрын тосны бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлж байх зохицуулалт хийх, Цагаан нуур боомтоор шатахуун импортолж буй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхдээ жолоочид шинжилгээ хийж, хариу эерэг гарсан тохиолдолд газрын тосны бүтээгдэхүүн бүхий автомашиныг буцаах тохиолдолд Оросын талд их хэмжээний төлбөр, хураамж, торгууль төлөхөөр байгаа учир тээврийн хэрэгслийн тэвшин дэх бүтээгдэхүүнийг буулгуулах, гаалийн баталгаат талбайд автоцистерны толгойг сольж тээвэр гүйцэтгэх, зөөврийн шатахууны сав байрлуулж бүтээгдэхүүнийг хүлээн авах боломж бүрдүүлэх  асуудлыг судалж шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан уламжилсан байна.

Энэ мэтээр хүнс, бензин зэрэг өдөр тутмын хэрэглээний нөөц хангалттай гэж мэдэгдэж байснаа элдэв шалтаг тоочиж эхэлсэн нь хөл хориог далимдуулан үнэ өсгөхөөр бэлдэж буй үйлдэл гэсэн хардлага төрүүлж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан