Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
ЗУУНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧНӨӨР К.РОНАЛДО ТОДОРЛОО

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод (2020.12.27) хөл бөмбөгийн зууны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, багийг тодруулах "Golden Soccer Awards" зохион байгуулагдлаа. Зууны шилдэг хөлбөмбөгчнөөр алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано Роналдо тодорсон бол зууны шилдэг дасгалжуулагчаар өдгөө Манчестер Сити багийг дасгалжуулж буй Пеп Гвардиола тодорчээ.

Өдгөө 35 настай Кристиано Роналдо 2000 оноос хойш өдийг хүртэл Испани, Англи, Итали зэрэг Европын томоохон лигүүдэд түрүүлж, Португалийн шигшээ багийн хамтаар 2016 онд Европын аваргаар тодорсон.

Кристиано Роналдо шагналаа гардан авсныхаа дараа “Цом, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг. Хөл бөмбөгийг дээд түвшинд олон жил тоглоно гэдэг амаргүй. Өөрөөрөө бахархаж байгаа ч үүнийг би баг, дасгалжуулагч, хамт олонгүй бол хийхгүй байлаа” хэмээжээ.

Кристиано Роналдогийн биет төлөөлөгч Хорхе Мендес 2020 оны шилдэг агентаар тодорсон.

Кристиано Роналдо твиттер хуудаснаа “Өнөөдрийн энэхүү шагналыг хүртсэндээ итгэж чадахгүй байна. Миний мэргэжлийн хөлбөмбөгт өнгөрүүлж буй 20 дахь жилийг тохиолдуулан зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсанд баяртай байна” гэж жиргэжээ.

Харин Пеп Гвардиолагийн хувьд 2000 оноос хойш Испани, Герман, Англи зэрэг топ лигүүдэд баг дасгалжуулан түрүүлснээс гадна УЕФА Аваргуудын лигт Барселона багийг удирдан хоёр удаа түрүүлсэн билээ. Тэрбээр ёслолын арга хэмжээнд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд дүрс бичлэг илгээсэн гэнэ.

Мөн Испанийн Реал Мадрид зууны шилдэг багаар тодров. Реал Мадрид баг Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт 2000 оноос хойш таван удаа түрүүлж, FIFA клубуудын дэлхийн аваргад дөрөв түрүүлжээ.

Эх сур: news.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан