Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
500 ӨРХӨД ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ОЛГОЛОО

Нийслэлийн хэмжээнд өрнөж буй “Дэм дэмэндээ” аянд Имарт нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд үүнээс 500-г нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ.

Хүнсний дэмжлэгийг хүлээн авах үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан аж ахуйн нэгжээс эхлээд айл өрх бүрт хүндрэл гарч орлого буурч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаан Загалмайн хороо, нийслэлийн ЗДТГ болон Олон улсын байгууллага, сайхан сэтгэлт иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өнгөрсөн хугацаанд үе шаттайгаар зорилтот бүлгийн 6599 айл, өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ. Имартын хамт олноос үзүүлж буй энэ удаагийн хүнсний багцыг төрөөс ямар нэгэн халамж авдаггүй, өмнө нь хүнсний тусламжинд хамрагдаагүй, дэмжлэг нэн шаардлагатай өрхүүддээ хүлээлгэн өгнө” гэсэн юм.

Тиймээс Сүхбаатарчууд хороодоос гаргасан судалгаанд үндэслэн, мэргэжилтнүүдийг томилон сонгогдсон айл өрхүүдийн амьжиргаа, нөхцөл байдлыг дахин үнэлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүнсний дэмжлэгээ олголоо.

Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хүнсний багцын дэмжлэг үзүүлсэн Имартчууддаа баярлалаа хэмээн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан