Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
"ZURA in WINTER" ШОУГ ХАМГИЙН ИХ ҮЗЭЛТТЭЙ КОНТЕНТ БАЙЖЭЭ

Гаргасан бүтээл бүхнээрээ үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч чаддаг хөдөлмөрч залуус бол “Фантастик”-ийнхан. Тэд зүгээр нэг мөнгө олох гэсэн хямдхан контент бус гаргасан уран бүтээл бүхнээ судалгаатай, нарийн учигтай, нөр их хичээл зүтгэл гарган хийдэг учраас “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтагбогд”, “Миний ах атаман”, “37-р точка” зэрэг бүтээлүүд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

Тэгвэл онц сонирхолтой нэг ангит кино болох “Zura” бүтээлээрээ нэрлэсэн шоу контент нь сар шинийн өдрүүдэд мөн л уйдах зав өгсөнгүй. Хөл хорионд орж, өдөржин зурагт үзэж буй иргэдийн тухайд энэ өдрүүдэд баярын контентуудаас хамгийн их үзэллтэй нь ZURA in WINTER шоу байжээ.

Тодруулбал, Univision, SKYmedia, LookTV, SkyGO, DDish -н IP TV-д орсон сар шинийн баярын хөтөлбөрүүдээс хамгийн их үзэлттэй, үзэгчдийн таашаалд нийцсэн, дэлгэцийн өмнө уяж чадсан бүтээл болсон байна.

Уран бүтээлчдийн тухайд хоёр баг болон хуваагдаж, монгол үндэсний шагай харваа, морь уралдуулах, нохой чаргатай уралдаан зэрэг тоглоом, наадгайгаар хоорондоо өрсөлдөх бөгөөд ялагдсан баг нь шийтгэл хүлээдэг. Үзэгч таныг уйдах зав ч өгөхгүй хөгжилтэй, өрнөлтэй, тэмцэл нь ч ширүүхэн. Залуу уран бүтээлчид энэхүү шоугаар өнөөгийн нийгэмд мартагдаж буй, хүүхэд залуусын тэр болгон мэдэхгүй үндэсний тоглоом наадгайг давхар сурталчилснаас гадна нөхөрлөлийн үнэ цэнийг мөн залуу үед ойлгуулахыг чухалчилжээ. 

 

 

4 Сэтгэгдэл
tanar goy shu amjilt husiiy
tanar goy shu amjilt husiiy
Үнэхээр нүдээ олсон шоу болсонд баярлаж байгаа шүү гарсан уран бүтээл болгонийг шимтэн үзэх болно
Баяр хүргэе. Залууст үр өгөөжтэй сайхан контент болсон. Арын албаны баг хамт олонд баяр хүргэе. Амжилт залуусаа
tanar goy shu amjilt husiiy
tanar goy shu amjilt husiiy
Хамгийн их уншсан