Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Тордай Ганболд: БИ ОГОТНО БАЙСАН Ч ХАМААГҮЙ БООЖ ҮХТЛЭЭ Л ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ

Танил талтай, боломжтой айлын хүүхдүүд бүгд гадагшаа сургуульд явсан. Иргэншлээ дагаад олон залуу хөгжилтэй орныг зорьсон. Надад тийм боломж байсан ч явахыг хичээлгүй, дотооддоо амьдрахыг хүссэн, тэмцсэн. Би их мөнгөтэй болсон ч гадаадад хэзээ ч амьдрахгүй.

Халтар, утаатай гээд байгаа энэ газар чинь миний л эх орон, төрж өссөн газар шороо минь шүү дээ. Би, бид үүнийг өөрчилж, хөгжүүлэхийн төлөө зүтгэхгүй бол өөр хэн хийх юм бэ. Гаднынхан хөрөнгө мөнгө хаяад л байна.

Тэд газар дэлхийгээ хайрлах үзэлтэй ч Монголын төлөө, монгол хүн шиг шархалж, зовох болов уу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үг байдаг даа. Би оготно байсан ч хамаагүй боож үхтлээ л эх орныхоо сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэнэ. Дээхнэ үед барууны өндөр хөгжилтэй орон руу явсан миний олон найз өнөөдөр эх орноо гээд ирж байна. Тэд Монголынхоо тогоон дотор чанагдалгүй 15, 20 жил болсныхоо эцэст “Тэр газар нутаг чинь миний эх орон биш юм байна. Бид тэнд III сортынхон л юм байна” гээд ирдэг. Өндөр боловсролтой залуус АНУ-ын тийм компанид ажиллаж, ийм амжилттай байна гээд л сонин хэвлэлээр бичээд байдаг.

Өндөр цалин авч, III сортод орж, хөгжилтэй оронд хүчээ өгч байгаа болохоос тус компанийн хувьцаа эзэмшигч биш шүү дээ. Би монгол хүн учраас эх орныхоо хөгжлийн төлөө бүх хүчээ зориулж, сүүлчийн ганц төгрөгөө ч улсынхаа төлөө зарцуулна. Бид авдар дүүрэн алт тэврээд үхэхгүй. Үр хүүхдэдээ ч тийм зүйл үлдээхгүй. Миний орчинд байгаа таньдаг хүмүүс эд зүйл шүтсэнээс эмгэнэлт байдалд орж байгааг би харж байна. Аав, ээж нь хэрхэн ажиллаж, мөнгө яаж олдогийг огт мэдэхгүй болж. Бидний үед “NIKE”-ийн пүүзтэй болбол хайрлаж, байн байн угааж, түүнийгээ хоймортоо залах нь холг үй байлаа. Харин одоо бол дэлхийн алдартай брэндийн бүтээгдэхүүнүүд чинээлэг айлын хүүхдүүдийн үүдний өрөөнд хөглөрөх болж. Тэр хүүхдүүд амьдралын үнэлэмжгүй болж эцэстээ таашаалыг архи, хар тамхинаас авдаг болдог. Хамгийн аймшигтай эмгэнэл бол энэ. Тиймээс би хүүхдүүдээ, дүү нараа, хамт ажиллаж байгаа хүмүүсээ зөв хүн болгохыг хичээдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан