Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ХОЙД СОЛОНГОС: ӨМНӨДИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГУРАВДУГААР САРЫГ ДАЙНЫ САР БОЛГОХ СОНГОЛТ ХИЙЛЭЭ

      Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг Ким Ё Жон АНУ-ын эрх баригчдад хандан хатуухан үг дайжээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгостой холбоотой бодлогоо тодорхойлох гэж буй. Мөн удахгүй АНУ болон Өмнөд Солонгос улсууд хамтарсан цэргийн сургуулилалт хийх гэж байгаа зэрэгт Хойд Солонгосын эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байна.

      Ким Ё Жон “Родонг Синмун” сонинд “Далайн чанадаас манай нутагт дарийн утаа үнэртүүлэх гэж бэлтгэж байгаа АНУ-ын шинэ засаг захиргаанд зөвлөгөө өгмөөр байна. Хэрэв ирэх дөрвөн жил тайван унтаж амрахыг хүсч байгаа бол эхний алхмуудаа зөв хийгээрэй. Өмнөдийн Засгийн газар дахиад л гуравдугаар сарыг дайны сар болгох сонголт хийлээ. Энэ бол Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бэлтгэл” хэмээн ярьсан байна.

       Энэ долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан ​​хамгаалахын нарийн бичгийн дарга Ллойд Остин нарын албаны хүмүүс Өмнөд Солонгос, Японд айлчлал хийх юм. Уг айлчлалын үеэр хэлэлцэх хамгийн их анхаарал татсан асуудал нь Хойд Солонгосын асуудал байх болно гэж шинжээчид үзэж байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Хойд Солонгостой холбоотой бодлогоо удахгүй зарлахаар бэлтгэж байгаа аж. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тэрбээр Ким Жон Уныг "дээрэмчин" гэж нэрлээд, "Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ ухрахгүй бол АНУ болон НҮБ хоригоо зөөлрүүлэхгүй" хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан