Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камерын систем ашиглан зөрчлийг арилгаж, хариуцлага тооцож байна Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа Д.Батлут: Цэргийн сургуулийн сонсогчдын тоо, цэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУД!
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод (2025.09.04) хүрэлцэн ирлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” ОУ-ын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Приморийн хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайд саатаж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын үзэсгэлэнгийн танхимуудаар зочиллоо. Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын тэргүүн А.С.Николаев нар байлцлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш (2025.09.05) Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан