Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Гарьд Ц.Цэрэнпунцаг УИХ-д яах гэж орж ирснээ зарлав уу?

Ц.Цэрэнпунцаг: Хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчлөх шаардлагатай Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэж байх үед УИХ-ын гишүн Ц.Цэрэнпунцаг “хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчилж, хурдан шуурхай олгодог болгох ёстой” гэсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэлээ.

Учир нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамгийн том компани болох “Аспайр майнинг”-ийн тал хувийг эзэмшдэг. Энэ нь иргэдэд “Цэрэнпунцаг улс төрд шургалаад улс төр гэх хамгаалалтын цаана лицензүүдийг замбараагүй олгодог болох нь”гэсэн айдсыг төрүүлээд байна.Ялангуяа түүний үг манайд хариуцлагатай уул уурхай хөгжөөгүй өнөөгийн нөхцөлд уул уурхайн лицензгүй бүс нутаг болох санаачлага, тэмцлийг өрнүүлээд буй Хөвсгөлчүүдийн анхаарлыг ихээхэн татжээ.Тиймээс тэд “Ц.Цэрэнпунцаг хариуцлагагүй уул уурхайг дэлгэрүүлж, уул уурхайнхны эрх ашгаа хамгаалах гэж УИХ-д орж иржээ” гэх хардлагыг ч гаргаад байна.

Нэмэлт мэдээлэл:Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 2225 нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа бол үлдэж байгаа 664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд шалгалт хийгээд нэг жилийн хугацаанд лиценз олгохыг зогсоосон шийдвэр гаргасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан