Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ХАЛ НЬ ГАДНАА ХАЙР НЬ ДОТРОО МИНИЙ АРД ТҮМЭН...


С.ЦОГТСАЙХАН

Зам дээр гар өргөтөл нэгэн ганган соната машин зогсов. Түүнийг тавь нилээд гарсан хижээл нэгэн жолооджээ. Дамбадаржаа хүртэлх замд ам хуурай байсангүй.
Тэрбээр ардчиллынхныг баахан харааж мууллаа. Ер нь ихэнх хүн иймэрхүү зүйл ярьдаг болсныг мэддэг хойно би дуугүй л явлаа. Гэсэн ч тэсэлгүй ам нээж:
-Та энэ тэргээ хэзээ авав? гэж асуувал
-Аваад нэг жил гаран болж байна гэв.
-Та сүрхий сайн жолоодох юм?
-Тэгэлгүй дээ. Насаараа баазад тэрэг барьж хөдөө хотгүй явдаг байлаа.
-Урьд нийгэмд байсан бол та ийм тэрэг авч чадах байсан уу?
-Хаанаас гэж. Тэр ч харин санасны гарз биз.
-Хөрөнгө чинээ хэр вэ?
-Яахав. Гачуурт хавьд зуслангийн байшин босгосон. Хэт нь өвлийн болгох санаатай. Өөр ч юу байхав дээ.
-Та юунд ардчиллыг үзэн яднам?
-Аман дээрээ л галзуурч байхгүй юу. Ачир дээрээ өөр шүү дээ.
-Ачир дээрээ гэдгийг юу гэж ойлгохов?
-Сонгуульд гэсэн үг. Яг сонгуулиа өгөхдөө ардчилалдаа өгнө шүү дээ. Ээ дээ, манай хэдэн залуус ч заримдаа мөн гомдмоор юм их хийх юм даа. Дэргэд нь байсан бол ч алгадаад авмаар...
Ийн ярилцсаар бид Дамбадаржаа хүрч билээ. Дараа нь би ХИД -2 дэлгүүрийн гадаа хэдэн хөгшчүүл нэлээд халуун маргахыг сонсож байлаа. Нэг нь:
-Ирэх сонгуулиар МАХН ялна  гэхэд нөгөө нь түүнийг шүүрч аваад.
-Тэгэлгүй яахав, энэ муусайн ардчиллынхан төрөөр тоглож гүйцлээ... гэх зэргээр дуржигнуулна. Гэтэл гуравдахь нь,
-МАХН төрд гараад ч яг адилхан. Тэд ард түмнээ юугаар гийгүүлэх юм. Харин ч өс хорсол, өлссөн сэтгэлээ тайлж бүр ч их иднэ. Ичиж зовохыг мэдэхгүй иднэ. Энэ Энхболдыг /хотын захирагч/ хар. Албаа авангуутаа харъяандаа байсан радио, ТВ, сонингийн бүх ардчилагчдыг хуслаа шүү дээ. Тэр хийсэн цагийг нь хар. Хоёр гуравхан саяын үнэтэй цагийг 100 гаруй саяар худалдан авч хотынхныг доромжилж байна гэх мэтээр ярьж байлаа. Хүн бүр адилгүй болохоор янз бүрийн юм сэтгэж ярьдаг биз. Гэхдээ  ерөнхий хана нэг иймэрхүү гэж хэлж болно. Олон удаа Засгийн газар солигдоод казино авлигын хэрэгт холбогдоод, эвсэл дотроо хагарч бутраад ирэхээр итгэл хүлээлгэсэн ард түмэн маань үнэндээ гомдож байна. 
Тэд үзэн ядаагүй, гагцхүү үнэхээр гомдож байна. Даанч дээ, гэж хэлж байна. Арга ч үгүй юм. 
Хүү нь хэрэг төвөгт ороогдоод яваа эцэг эх ямар байдаг билээ, яг тийм хандлагатай байна. Ард түмэн С.Зоригийг амьдад нь хал үзүүлж загнаад л байсан. Үхсэн хойно нь хайр нь гарсан. Ардчиллын буянд аяга сүүтэй цайгаа уух болсон ард түмний хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. 
Энэ хайрыг даах л хэрэгтэй. Шинэ зуун гарлаа. Энэ их эриний эхэнд сонгууль явагдана. 
Монголын коммунистууд энэ дөнгөж эхэлж байгаа шинэ зууны “өрмийг хуулна” гэж ярьцгааж, түүндээ итгэцгээж байна. Монголын ард түмэн хэнээр өрмөө хуулуулахаа мэднэ ээ. Нэгдлийн мянган мал хариулгуулж хариуд нь хар цай барьж байсан МАХН-чуудад өнөөдөр ардчиллаар төрсөн мянга мянган мянгат малчны тогооны өрмийг хуулах ёс зүй бий гэж үү? Байлаа гэхэд эргэж нэгдпээ байгуулаад, өмч хөрөнгөө нийгэмчлээд өмсөж зүүх нь ижил, цөмөөрөө оросын болон орос дэлгүүрийн хувцастай, хувийн машин, орон сууц гэсэн ойлголтыг толгойноосоо авч хаяад нийтээрээ нийгэм журам байгуулах гэж үү?
Ардчилсан нийгмийн тогтолцоо, ардчилсан хүчний удирдагчид гэсэн тэс өөр хоёр ойлголт байдаг. Үүнийг хүмүүс хооронд нь хутгаад байдаг.  Нэг нь та бидний одоо амьдарч байгаа хэв шинж, нөгөө нь хувь хүмүүс юм. Ардчилал гэдэг маань Элбэгдорж, Бат-Үүл нар биш! Ардчилал бол таны Япон, Америк, Солонгос явдаг эрх. Таны хувийн лангуу, ТҮЦ, машин, ХХК чинь юм. Мөн таны УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог эрх, мөргөдөг бурхан, хүүхдээ аль сургуульд оруулахаа өөрөө мэддэг эрх чинь юм. Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх ч бас бий гэдгийг ойлгож байгаа. Мэдээж энэ бүхнээсээ хагацахыг хэн ч хүсээгүй. Ингэхээр монголчууд ардчиллыг үзэн ядаагүй, харин хатуу үгийг гаднаа хэлж, хайраа дотроо нууж буйн учирлалтай.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан