Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Ө.ШИЖИР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ДАРАМТ УЧРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ АЖИГЛАГДАХ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэц дээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр очсонтой холбоотой үүсч байгаа зарим нэг асуудалд тайлбар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.ШИЖИР:

-2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Үүрцайх нарын гаргасан гомдол мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр суурийг хоёрдугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэх шаардлагатай байна гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Албан бичгийн дагуу хоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа биш. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс байр сууриа илэрхийл гэж дуудсан албан бичгийн дагуу Үндсэн хуулийн цэцэд очсон явдал юм. Харамсалтай нь, үүнийг зохион байгуулалттайгаар илт мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл тараах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн цэцэд дарамт учруулах зэрэг үйл явцууд сүүлийн үед ажиглагдах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.САНЖМЯТАВ:

-Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, гурав нь саналаа өгдөг юм байна. Тухайн хуралд орсон гишүүний ярьснаар гурван хүний хоёр нь н.Буяндэлгэрийн тавьсан асуудлыг зөв зүйтэй гэж үзэж, шийдвэрээ гаргасан байна. Нэг гишүүн нь хурлаа дуусангуут гарч явсан гэдэг нь ноцтой асуудал. Ямар нэгэн бүлэглэл, намын нөлөөлөлд Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн оролцох ёсгүй. Шийдвэр албажих ёстой. Албажих хугацаа 2-3 өдөр.

Байнгын хороо, УИХ-ыг хуралдуулж, Цэцийн маргаантай шийдвэрүүдийг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг татах тухай асуудлыг оруулж ирж байгаа юм. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн маргаанд орсон гишүүн Цогтоогийн хэргийг УИХ руу чирж авчран, хугацаа нь дууссан гэх шалтгаанаар албажаагүй байгаа дээр нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин маргаан үүсгэх хандлагыг тодорхой хүчнээс үүрэг даалгавар авсан гэж харагдахуйцаар гаргаж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн цэц ямар нэгэн нөлөөлөлд автахгүй байх, гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээ зуруулах үүрэгтэй гэж харж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.БОЛД:

-Үндсэн хуулийн Цэц зөвхөн одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Баттулгыг сонгуульд оролцуулахгүй байхаар өөрчлөлт оруулсан аль нэг хүчний бодлого руу хальтирч байгаа, энэ нь өөрөө маш аюултай. Өнөөдөр сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байхад энэ мэт тохируулга хийж байгаа нь 30 жилийн өмнөх Үндсэн Хуулийн хямрал руу түлхэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан