Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
ИРЭХ САРЫН 09-НЫ ӨДРӨӨС ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООНО

 

2021 оны 06 дугаар сарын 09-нд орон даяар явагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт  тогтоолыг УИХ-аас баталсан.  Уг хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлдэг. 

Тэгвэл 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас:

25 дугаар зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

25.3.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх зохицуулалт нь ээлжит, ээлжит бус, дахин сонгуульд нэгэн адил хамаарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан