Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД ОЛГОДОГ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлав. Журмын хүрээнд:

Дээд боловсролын байгууллага

  • Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
  • Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх
  • Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
  • Дотуур байрын төлбөрийг буцаан олгох
  • Дараагийн төлбөрт шилжүүлэх  

Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг

  • Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
  • Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах
  • Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх
  • Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журам батлав. Журамд: 

  • Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл
  • Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан
  • ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй бөгөөд үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан