Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ: ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН 83 ХУВИЙГ ЦУЦАЛЖЭЭ УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэнэ Шинэ жилээр 21 хүний гарын сарвуу, хурууны үе нь тасарч, гэмтсэн ХӨСҮТ: Улсын хэмжээнд сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Нийслэлд шөнийн цагаар хязгаарлалт тогтоохгүй

 

Нийслэлийн Засаг дарга дөрөвдүгээр сарын 2-нд захирамж гаргаж,  шөнийн клуб, диско, бар, лоунж хаасантай холбоотой 23.00-06.00 цагт хөдөлгөөний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ шөнийн цагаар нийслэлд хяналтын эргүүл ажиллаж, иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавина гэдгийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мөн зах худалдааны төвүүд 07.00-22.00 цагийн хооронд нийт хүчин чадлынхаа 50 хувиар хязгаар тогтоож, үйл ажиллагаа явуулахаар болжээ. Харин ресторанууд заалны үйлчилгээг ажиллуулахгүйгээр хоолны хүргэлт хийх байдлаар ажиллана.

Улаанбаатар хотод Covid-19 цар тахлын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд нийслэлд хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн түвшнийг "улбар шар" түвшин рүү шилжүүлсэн байдаг. 

Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар эмнэлгийн тусламж үйлчилгээ, шөнийн нислэг, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 23.00-06.00 цагийн хооронд бүрэн хязгаарлалт тогтоох шийдвэрийг гаргаад байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан