Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан түймрийг унтраахаар 60 гаруй алба хаагч, 20 орчим техниктэйгээр ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭХНИЙ 3 САРЫН АЖЛЫН ҮР ДҮН: ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ТӨСӨЛ “Тавантолгой төмөр зам” ХХК 100 хоногт юуг амжуулав: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явц Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ Эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ ГССҮТ-өөс БНЭУ-ын эмч нартай хамтарч робот мэс заслын технологи нэвтрүүлэх эхлэлийг тавилаа Цагдаагийн байгууллага өгөгдөлд суурилсан инновацыг нэвтрүүлэн гэр бүл,хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт Дундговь аймагт эхэллээ УИХ-ын гишүүдэд өвөг дээдэс нь чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох, баримт хадгалуулав
Дээд шүүх АН-ыг бүртгэхээс татгалзлаа

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хаалттай үргэлжилж байна.Албан ёсоор мэдээлээгүй байгаа ч хуралдаанаар хоёр хуваагдан, өөр өөрсдийн даргаа сонгоод буй Ардчилсан намаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзжээ. Өмнө нь Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нэгдүгээр сарын 14-ний өдөр болж Ардчилсан намын Х дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж үзэн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, өөр хоорондоо дүрмийн дагуу учраа олж асуудлаа дотооддоо шийдвэрлэсний дараа бүртгэхээр болсон билээ. 

Энэд удаад ч мөн л буцаасан байна.  Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан Ардчилсан намаас гадна Иргэний зориг ногоон намын хүсэлт, Ард түмнээ хайрлая намын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр багтсан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан